Монгол Улсын ЗГ, Энэтхэгийн Экспорт-Импорт банкны зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж, батлах эсэхийг дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулав. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Засгийн газрын 2024-2028 оны хөтөлбөрт багтсан 14 мега төслөөс эхнийх бөгөөд эдийн засгийн өндөр ач холбогдолтойг онцлов. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзоригийн хэлснээр, үйлдвэр 7-8 жилийн дотор өртгөө нөхөж, нэгж бүтээгдэхүүнээ 2100 төгрөгөөр үйлдвэрлэхээр тооцоолсон байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх