Эрүүл Мэндийн эрхэм сайд Т.Мөнхсайхан хөгшөөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрхэм дарга Сэрээжавын Энхболд ах аа!
Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдээс 20-40%, хувийн эмнэлгүүдээс 40-50% санхүүжилтийг нь хасаж байгаа тухайгаа, үлдсэн санхүүжилт буюу эмчилгээний төлбөрийг иргэд 100% төлөх болсон тухайгаа, энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 2026 онд гэрээ хийхгүй гэж эмнэлгүүдэд тулгаж байгаа тухайгаа ард иргэддээ мэдээлчих ээ. Тэгэхгүй бол бид чинь үнэндээ барьж идүүлэх нь байна шүү. Юм үнэнээрээ сайхан шүү дээ.
Дараа дараагаа бодоод хэдэн эмнэлгийн дарга нар чинь энэ тухай ярихгүй л дээ. Дарга биш болохоороо биччихлээ. Худлаа гэхгүй байлгүй дээ баримттай юм чинь.
Эмч Энхтайваны Алтандөш
СЭТГЭГДЭЛ Үлдээх