Цахим мэдээ
Нийгэм

ТҮЦ эрхлэгчид ажлын байраа АЛДАЖ, СУУЛТ, ӨЛСГӨЛӨН зарласнаас хойш 72 цаг болж байхад төр засаг тоосонгүй

 Редакцийн үг: Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарч нийслэл хотын 9 дүүрэгт байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж үйлчилгээнээс гаргах асуудал эрчимтэй явагдаж улмаар 200 гаруй иргэд амжиргаагаа залгуулж байсан ТҮЦ-ээ алдахад хүрсэн. Өр зээл, амьдралын бүхий л зүйлээ залгуулж байсан тэдэнд 30 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн ч гэлээ 30 хоногт бус гурав хоногт заримд нь гурав ч хүрэхгүй хоногт шийдэл гаргалгүй ачиж хогийн цэгт эвдэж хэмхэлсэн эд хөрөнгийг нь үлдээгээд хариуцах эзэнгүй болголоо. Харин одоо тэдний хувьд хуулиар оногдсон 30 хоногийн хугацаа, Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхээ эдлэх боломж, эрхээ зөрчүүлсэн бол хариуцлага хүлээлгэх, эд материалынхаа хохирлыг барагдуулах, бизнесийн зээлээ төлөх гээд олон асуулт, олон асуудал үүсээд буйТэгвэл цахим ньюс сайт ХЭҮК-ийн гадаа суулт, өлсгөлөн зарлаад буй иргэдээс тодруулга бэлтгэлээ.

ТҮЦ ажиллуулах нь төрд тэрсэлсэн хэрэг юм уу? · Dorgio.mn

Та хэзээнээс өлсгөлөн зарлаж байна. Бас ямар шаардлага тавьж байгаа вэ?

Бид нар өнөөдрийг хүртэл ерөөсөө шаардлагынхаа хариуг авч чадахгүй байгаа. Хажуу майханд 72 цаг өлсгөлөн зарласан хүмүүс байна. Өнөөдрөөс бид нар нэгдэж байна. Өнөөдөр Монгол улсад иргэдээ хамгаалж чадахгүй л хууль байна. Хүний нутгаа жаргал ирэхээр өөрийн нутгаа диваажин болго гэдэг үг байдаг. Бид нар өөрийнхөө эх оронд өөрийнхөө эрхийн дагуу ажил хөдөлмөрөө эрхлээд амьдармаар байна. Бүгд л худалдааны хүмүүс байгаа. Өөр газар очоод мэргэжил эзэмших боломжгүй шүү дээ. Манай ТҮЦ-ийг 4-р сарын 15-нд ачсан. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан. Хоёр хоногийн дараа эмнэлгээсээ гараад өөрөө аваад явъя гэсэн чинь үгийн зөрүүгүй л аваад явсан. Заримжтайгаа нэг ч танилцсан хүн байхгүй. Захирамжийнх барааг нь хараа ч үгүй. Гэтэл манай эзэмшиж байгаа газар шүүхийн шийдвэртэй. Шүүхийн шийдвэр нь 2023 онд гарсан. Тэгсэн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон гэсэн. Шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгодог давсан эрх мэдэлтэй ямар хүн байна вэ? Бид нарын үр хүүхэд боловсролын сангаас зээл авч сураагүй бид нар өөрсдөө болгоод амьдарч байна. Бид нар нүүрс зарж тээвэр луйвардаж, эх нутгаа зараагүй   

Өглөөнөөс хойш өлсгөлөнд нэгдэхэд ХЭҮК-өөс гарч ирж мэдээлэл өгөх, авах чиглэлээр гарч ирсэн үү?

Байхгүй... Өглөө 10, 11 цагийн үед хэдэн төлөөлөл авч уулзсан гэхдээ тодорхой хариулт байхгүй бид нар шалгаж байна л гээд байгаа. Яг юуг нь шалгаад ч байгаа юм. Үйл ажиллагаа явж байхдаа бид нарын эрхийг зөрчсөн байна шүү дээ. Төрийн цагдаа нь хамгаалаад бид нарыг гэрт нь аваачиж буулгана гээд цагдаагаар хашуулж байгаад ТҮЦ-ийг нь хогийн цэг дээр аваачаад хаячиж байна.

 

Таны ТҮЦ-нд хичнээн төгрөгийн бараа байгаа вэ?

Миний ТҮЦ-нд бараа байгаа одоогоор цөөхөн цөөхнөөр авсан хүн амьтанд зээлээр өгсөөр байгаад сая гаран төгрөгний бараа бол байна.  Хаашаа аваачиж өгөхөө бол мэдэхгүй байна. Ядаж энэ монопол болсон компаниуд нь барааг нь буцаая гэхэд авахгүй байна шүү дээ.

 

Иргэдийн ТҮЦ-ийг ачихдаа нэлээн их гэмтэл, хохирол учруулсан байсан. Таны ТҮЦ-нд тийм зүйл болсон уу?

Би хоёр сая гаран төгрөгний цахилгааны утас авч, цахилгаанаа нэлээн холоос татдаг байсан. Тэрийг маань авч өгнө гэж хэлчихээд тасдаад тавьчихсан. Эргээд би тэрнийг хэрэглэж чадахгүй шүү дээ.

 

Таны ТҮЦ-ны ард хичнээн хүний амь амьдрал явж байсан бэ?

Одоо яг миний ТҮЦ-ний ард тавуулаа. Том охин маань докторт сурдаг удаах хоёр нь бакалаврт сурдаг оюутнууд. Боловсролын сангаас нэг ч төгрөг авч сураагүй. Би өөрийнхөөө хүч хөдөлмөрөөр сургаж байгаа. Тийм болохоор бид нарын эх орондоо амьдрах эрхийг нь олгоод өгөөч ээ. Бид нар эрхээ хамгаалуулмаар байна.

 

ӨНӨӨДӨР МИНИЙ АЖЛЫН БАЙРЫГ МАРГААШ ТАНЫ АЖЛЫН БАЙРЫГ ТӨР БУЛААЖ АВНА

 

Төрөөс ажлын байр санал болгосон гэсэн танд ямар ажлын байр санал болгосон бэ?

 Үнэндээ лангуугаа авъя гээд очиход байхгүй гэсэн тэгэхээр бид нарт ажлын байр бэлдээгүй гэсэн үг. Үйлчлэгчийн ажил санал болгосон тэр нь сая төгрөгийн цалинтай. Өнөөдөр ийм цалингаар яаж амьдрах вэ? Өнөөдөр энэ цалингаар яаж өрөө дарах вэ? Би 8.900.000 төгрөг төлдөг. Сая гаран төгрөгний гурван зууг нь нийгмийн даатгалд аваад явчихна үлдсэн мөнгөөр нь яаж өрөө дарахын энэ улсууд бүгд л ийм асуудалтай байгаа шүү дээ.

Өнөөдөр бид нар тодорхой хэмжээний хариулт байхгүй учраас өлсгөлөнд нэгдэж байна. Хууль бид нарыг хамгаалж чадахгүй байхад яаж амьдрах вэ? Хэдэн худалдаа эрхлэгчдийн эрхийг хамгаалж чадахгүй бол ХЭҮК гэж байгаад яахын.

“Бид нар халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гээд уриатай байсан одоо эсэргээрээ хөдөлмөрөөс халамж руу шилжиж байна”. Бид нар эх орондоо элэг бүтэн эрхээ ч эдэлж үүргээ ч биелүүлж амьдармаар байна.

 

"ТЭГВЭЛ ХҮЭК-С ӨНӨӨДӨР (2025.05.09) ТҮЦ ЭРХЛЭГЧДИЙН ГОМДОЛТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ"

  • Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан.
  • Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байна.
  • Түүнчлэн хоёр талын байр суурийг сонсохоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, гомдол гаргасан иргэн бүрийг ганцаарчлан хүлээн авч нөхцөл байдлыг нь сонсох, санал болгох ажлын байр бусад боломжоо танилцуулж дундын хувилбар гаргах, цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах зөвлөмж өгсөн.

Нийслэлийн засаг даргын захирамж бус захирамжийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийг зөрчсөн хүнлэг бус байдал бий болгосон гэх дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн байна 

СЭТГЭГДЭЛ Үлдээх