Цахим мэдээ
Мэдээ

Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй “Солонгон гүүр” хамтарсан үзэслэнгээ дэлгэнэ.

Монгол, Солонгосын нийт 34 уран бүтээлчийн оролцоотой уг үзэсгэлэн нь хоёр орны уран бүтээлчдийн үзэл санаа, дуу хоолой, арга барил, ур ухааныг нэг орон зайд харилцуулан, соёл урлагийн харилцааны шинэ гүүрийг байгуулж байна. 
Энэ үзэсгэлэн нь 2025 онд анх удаа зохион байгуулж буй Улаанбаатар Биенналийн хүрээнд багтаж буй онцлог үзэсгэлэн юм. 
“Солонгон гүүр” үзэсгэлэн нь бодит ба төсөөллийн зааг дээр уран бүтээлчдийг уулзуулан, орон зай ба цаг хугацааг холбосон шинэ сэтгэлгээний орон зайг нээж байгаагаараа онцлог юм.
Зургадугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд  Монгол арт галерейд дэлгэх гэж байна.  
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь эх нутаг, үндэс язгуур, түүхэн эргэцүүлэл, ахан дүүсийн холбоо, соёлын шилжилт, байгаль орчны өөрчлөлт, хувь хүний мэдрэмж зэрэг олон талт сэдвийг хамарсан бөгөөд монгол зургийн болон Солонгосын уламжлалт нарийн дэг, арга барил бүхий суурьтай шинэлэг илэрхийлэл, бодит дүрслэл бүхий чадвар, орчин үеийн урлагийн олон талт хэлбэрүүдээр өргөжсөн сэтгэлгээний ур, техник хосолсон холимог техник, өрөг урлаг, медиа бүтээлүүд багтжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх