Цахим мэдээ
Мэдээ

Хилийн боомтуудын 7-р сард ажиллах хуваарь

Хилийн боомтууд 7-р сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас гаргалаа. Баяр наадмын өдрүүдээр агаарын тээвэр болон олон улсын галт тэрэг хуваарийн дагуу хэвийн ажиллах бол авто замын боомтууд амарна. Үүнд:

  • Монгол Оросыг холбосон- Эрээнцав, Тэс, Боршоо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх боомтууд 7-р сарын 10-17-ны өдрүүдэд түр хаана.
  • Монгол Хятадыг холбосон Булган, Байтаг, Даян, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд 7-р сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх