Цахим мэдээ
Мэдээ

"Эрүүл мэндийн салбарт тоног, төхөөрөмж авахад 63 тэрбум төгрөг төсөвлөсөн..."

Тэрбээр, төсвийг нэмж, хасах боломж хэцүү байгаа. Гэсэн хэдий ч хасаж болох бүх зардлыг хасахаар төлөвлөөд байна. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авахад 63 тэрбум төгрөг одоогийн байдлаар төсөвлөсөн.

Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн MRI эвдэрсэн. Гуравдугаар эмнэлгийн тоног төхөөрөмж эвдэрсэн.

Тийм учраас Эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний мөнгө төсөвлөхөөс өөр арга байхгүй. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулахаар яригдаж байна. Үүний хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхгүй бол ашиглалтад орж чадахгүй болно. Энэ мэт хөрөнгө оруулалт хийх шаардлага байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх