Албан тушаалтай хамт орлого арилав уу? эсвэл сайдын суудлаас буусан чинь хөрөнгө нь хамт буучхав уу...
Сайд байхдаа хэт их хөдөлмөрлөсөн бололтой. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа буумагц түүний хөрөнгө орлого ч дагаад уруудаж, бүр тайландаа багтахаа больсон нь сонирхол татаж байна. Хувийн компани биш, улсын ажил хийж явахдаа яаж тэгж орлого сайтай байсан юм бол гэх асуулт олон нийтийн дунд хөвөрч байсан ч өнөөг хүртэл хариултаа аваагүй. Албан тушаалаасаа буусан даруйдаа “мөнгө хураах үйлдвэр”-ээсээ тасарсан мэт, орлого нь огцом багасч, банкны зээлийн хүү шиг буусан нь эрх мэдэлтэй байх үеийн “ашигтай амьдрал”-ын талаар эргэн санагдуулж байна. Гэхдээ асуудлын гол нь хөрөнгө нь багассан уу, эсвэл ил тайлагнахаа больсон уу гэдэг л сонин. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг цаасан дээрх тоо төдий биш, төрд ажилласан хүний хариуцлага, ёс зүйн тусгал билээ. Ер нь өндөр суудалд байх үедээ олсон нь үнэхээр хөлсөөр бий болсон уу, эсвэл албан тушаалын агаар хөрөнгөждөг “амьд орчин” байсан уу? Өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол хэн, хэзээ, хаана үнэхээр өөрийн хүчээр хөрөнгөжсөн бэ гэдэг асуултад бодит хариулт авах нь чухал. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн хөрөнгөний бодит байдал албан тушаалтайгаа хамт замхрах шиг боллоо. Ямартай ч түүний ХОМ-тэй танилцая.
Түүний жилийн орлого 2023 онд 243 сая төгрөг байсан бол 2024 онд 230 сая төгрөг болж, 10 гаруй сая төгрөгөөр буурчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх