Багийн Бага сургууль, цэцэрлэгийн комплекс нь 2025-2026 оны хичээлийн жилд ашиглалтанд орно. Хувийн хэвшлийн 4.2 тэрбум төгрөгийн анхдагч хөрөнгө оруулалтаар “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэлнэ хэмээн мэдэгдлээ
. Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хаан Банк болон олон байгууллагууд 8 сарын турш хамтран ажиллаж, төслийн санаа гаргах, баримт бичгийг боловсруулах, санхүүжилт босгох зэрэг олон шат дараалсан ажлын үр дүнд “Багийн бага сургууль” санаачилгын гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдлаа.Алслагдсан хөдөөгийн багт, хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцтэй бага боловсролын чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан үйлчилгээг хүргэх нь тус санаачилгын гол зорилго юм.Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд жил бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх